etoim.mn
photos/3u4ji2p9hhqsk5tf1de5c5gran.jpg

Согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн 30-52 насны гурван этгээд өдрийн цагаад таксины жолоочид буу тулган, айлган сүрдүүлж, танхайрсан хэрэг гарсан байна.

Тодруулбал, тавдугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн долдугаар хороонд байрлах “Пицца хат”ын урд автобусны буудал дээр зогсож байсан таксинд гурван эрэгтэй суусан. Улмаар суусан даруйдаа таксины жолоочийг хэл амаар доромилж MP654 загварын 4,5 мм-ийн хийн буу биед нь тулгаж танхайрсан байна. Дээрх хэргийг эрэгтэй 52 настай Ч,эрэгтэй 44 настай Ч, эрэгтэй 52 настай Ё нар нь санаатайгаар үгсэн хуйвалдаж, хүнийг айлган сүрдүүлж галт зэвсэг ашиглан олон нийтэд аюултай аргаар танхайрсан хэрэг үйлджээ.

Таксины жолооч эрэгтэй 33 настай Н нь тухайн өдөр автобусны буудал орчим зогсож байсан бөгөөд буу тулгаж танхайрах үеэр ямар нэгэн үнэт эдлэл их хэмжээний мөнгө байхгүй гэдгээ хэлсэн бөгөөд гэмт этгээдүүлийн нэг нь бусдыгаа болиулах гэж оролдож байсан тухай цагдаад хэлжээ. Тухайн гэмт этгээдүүд бусдын биед буу тулган танхайрч улмаар хэргийн газрын орхин зугтсан байна. Уг хэрэг гарсан тухай мэдээллийг хохирогч таксины жолооч цагдаагийн байгууллагад хандан дуудлага мэдээлэл өгсөн аж. Мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж бусдад буу тулган танхайрсан гурван этгээдийг Нийслэлийн хотын төвөөс дайчлан баривчилсан байна. Одоогоор өдрийн цагаар бусдад буу тулган танхайрсан этгээдүүдийг саатуулан мөрдөн шалгаж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх