etoim.mn
photos/a0d239d7a209edf4c35ed53ce7796b8b2a99072d.jpg

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний зүүн талд байрлах “KH аpartment” байрны 15 дугаар давхраас эмэгтэй хүн унаж нас барсан хэрэг өчигдөр /2019.05.07/ гарсан.

Тус байрны "Орцны тагт дээрээс хүн унах гэж байна" гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 16:57 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай бүлэг 3 км замыг туулан 17:06 цагт очиход тус байрны 15 дугаар давхрын орцны тагтнаас нэр, нас, харьяалал нь тодорхойгүй эмэгтэй унаж нас барсан байсан тул цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Амь хохирогчийн нэр, хаяг тодорхойгүй байсан ба гэрчийн мэдээлж буйгаар 25-30 насны эмэгтэй байсан аж. Тэрбээр 15 давхрын тагтан дээр ганцаар зогсож байгаад доош үсэрсэн болохыг ойр орчимд байсан гэрчүүд хэлж байлаа. 

Хэргийг ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх