etoim.mn
photos/20190506032238-810x500.jpg

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хурлаар хэлэлцсэн эхний асуудал бол Агаарын чанарыг сайжруулах бүс тогтоох, бүсэд мөрдөх журмыг шинэчлэх тухай байсан бөгөөд Зөвлөлийн гишүүдийн олонхын саналаар журмын төслийг  дэмжив. Энэ асуудалтай холбогдуулан агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоож, бүсэд мөрдөх журмыг шинэчлэн БОАЖ-ын сайд, нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаал, захирамжаар батлуулахыг нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслийн удирдагч Д.Мөнхжаргалд даалгалаа.

Хурлаар хэлэлцсэн дараагийн асуудал нь “Бидний эрүүл мэнд, аюулгүй байдал” сэдэвт өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгуулах журам батлах тухай байв. Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс энэхүү өдөрлөгийг сар бүрийн 9-ний өдөр зохион байгуулж, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хамтын ажиллагааг хангах юм байна.

Гэр бүлийн хүчирхийлэл, гэнэтийн болзошгүй осол, эндэгдлээс урьдчилан сэргийлэх, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, идэвх санаачилгатай ажиллаж байгаа иргэд, байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, эрүүл аж төрөх зан үйлийг дэмжих зорилгоор сар бүрийн батлагдсан төлөвлөгөөний дагуу ажлууд зохион байгуулна гэж нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа танилцуулав. Энэхүү журмын төслийг хурлын гишүүд дэмжиж баталлаа.

ULAANBAATAR.MN

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх