etoim.mn
photos/57736478_2243849182358519_182444625558608281.max-800x532.jpg

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос нийслэлийн хот төлөвлөлттэй холбогдох хүний эрхийн асуудлыг судлан 2018 онд УИХ-д өргөн барьсан "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэл"-ээр дамжуулан дараах саналуудыг хүргүүлж байсан юм. Үүнд:

1. Хот төлөвлөлтийн төсөл хөтөлбөрийн хүрээнд газраа чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгөгүй болж хохирсон иргэдийн хохирлыг нэн даруй барагдуулах арга хэмжээ авах;

2. Хот суурин газрыг хөгжүүлэх харилцааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох иргэдийг амьдрах байраар хангасан нөхцөлд газар чөлөөлж үл хөдлөх эд хөрөнгийг буулгах, гэрээгээр тохирсон хугацаанд байр олгоогүй нөхцөлд үүрэг хүлээсэн төрийн болон бусад байгууллага, аж ахуйн нэгж бүрэн хариуцдаг зохицуулалттай болох шаардлагатайг онцолсон билээ.

Тэгвэл өнөөдөр уг асуудал бүрэн дүүрэн шийдвэрлэгдээгүй хэвээр байгаа тул Монголын Эмнести Интернэшнл, Монголын Хуульчдын Холбоо болон зарим хууль зүйн их дээд сургууль хамтран 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Үндэсний Зөвлөлдөх уулзалт зохион байгуулахаар боллоо. Уулзалтаар “Нийслэлийн хот төлөвлөлттэй холбоотой хүний эрхийн зарим асуудал” сэдвийн хүрээнд Улсын Их Хурлаар шийдвэр гаргуулахаар хүргүүлсэн санал зөвлөмжийн хэрэгжилт, хот төлөвлөлт, газар чөлөөлөлтөөс үүдэлтэй хүний эрхийн асуудлыг хэлэлцэнэ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх