Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/e00931753bc37f192e42331d341bb8e7f3c11cc1.jpg

ОХУ-ын нийслэлд Шерметьево нисэх онгоцны буудалд энэ сарын 5-нд зорчигч тээврийн “Sukhoi Superjet 100” онгоц ослын буулт хийх үедээ шатаж, 41 хүний амь эрсдэлээ.

Уг онгоц Москвагаас Мурманскийг чиглэн хөөрсөн ч эвдрэл гарсан тул буцаж ослын буулт хийх гэж байгаад осолдсон аж. Одоогоор ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд онгоцны ахмадын хэлснээр, "Онгоц хөөрснийхөө дараа аянганд цохиулж, улмаар радиолокацийн систем нь эвдэрч газраас холбоо тасарсан" гэжээ. Энэ үеэр автомат жолоодлогын систем нь ажиллагаагүй болсон тул ослын буулт хийсэн байна.

“Sukhoi Superjet 100” онгоц буухдаа маш хүчтэй газардсанаас болж уг онгоцны хөдөлгүүр шатаж эхэлжээ. Энэхүү СУ 1492 чиглэлийн онгоцонд нийт 73 зорчигч болон нисэх багийн таван гишүүн явснаас 41 хүн амь үрэгдсэн харамсалтай явдал болсон байна.

Албаныхны мэдээлснээр, амиа алдагсдын дотор хоёр хүүхэд байсан бол амьд үлдсэн хүмүүсээс гурвынх нь биеийн байдал маш тааруу байгаа гэжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх