Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/59339807_921336591531476_578125674900881408_n.jpg

"Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн"-өөс “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүдийг шалгуулах өргөдлийг Улсын ерөнхий прокурорт өгч байна.

Өнөөдөр "Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн"-ийхөн Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханд  “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүдийг шалгах шаардлага бичгийг хүргүүллээ.

“Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн ТББ-ын удирдах зөвлөлийн дарга А.Эрдэнэбаяр: "УИХ-ын даргын 57 дугаар захирамжаар байгуулагдсан "Оюу толгой"-н ажлыг шалгах, дүгнэх, санал гаргах ажлын хэсгийн дэд гишүүд бид ажлын материалтай танилцсан. Ингэхдээ Монгол Улсын эрх ашигт нийцээгүй олон ноцтой асуудал байгааг илрүүлсэн.

Саяхан гэхэд "Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес манай улсад бидний эзэн шиг хандаж гэрээг өөрчлөх боломжгүй гэсэн тайлбарыг төрийн ордонд хээв нэг өгч байсан. Энэ хүн манай улсад бидний хөрөнгөн дээр ажилалж байгаа хүн. Тиймээс эхний ээлжинд тус байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг яаралтай шалгах шаардлагыг Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хүргүүллээ. Хуулийн хугацаандаа багтаж, албан шаардлагын хариуг өгнө гэж найдаж байна. 

Хамгийн гол нь "Монгол Улсын эрх ашгаас давсан хувийн хөрөнгө оруулагч нэртэй компанийн эрх ашиг гэж байх ёсгүй" гэлээ.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх