etoim.mn
photos/16fce417fad0e42ed79ce6bc3411f22d.jpeg

Мэргэжлийн хяналтын байгууллагаас зохион байгуулж буй “Иргэн таны төлөө -Мэргэжлийн хяналт” аяны хүрээнд мэргэжлийн хяналтын байгууллагын холбогдох чиглэлийн улсын байцаагчид Гаалийн байгууллагын хяналт шалгалтад ашиглаж буй рентген төхөөрөмж, түүнийг ашиглах үед цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар Гаалийн ерөнхий газар, орон нутгийн Гаалийн газар, хороодын албан хаагчдад цахим сургалт зохион байгууллаа.

Цөмийн энергийн салбарт баримталж буй бодлого, цацрагийн аюулгүй байдлын талаарх хууль эрх зүйн орчин, рентген аппаратад хийсэн хяналтын тухай, дотоод хяналт, хамгаалах арга, мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтын талаар мэдээлэл өгөв. Түүнчлэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд импортын тусгай зөвшөөрөлгүй цацраг үүсгэгч рентген багаж, тоног төхөөрөмжүүд улсын хилээр нэвтрүүлж байгаа талаар сэрэмжлүүлэн, Цөмийн энергийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Гаалийн байгууллага хүний биед үзлэг хийх, автомашин, галт тэрэг, гар тээш шалгах зориулалттай 57 ширхэг рентген хяналтын аппаратыг улсын хэмжээнд ашиглаж байна.

Ионжуулагч цацраг гаргагч аливаа багаж тоног төхөөрөмж (эмнэлэгт ашигладаг бүх төрлийн рентген аппарат, судалгаа шинжилгээний рентген аппарат г.м)-ийг улсын хилээр нэвтрүүлэхэд тусгай зөвшөөрөлтэйгөөр импортолдог бөгөөд тусгай зөвшөөрөлгүй хилээр нэвтрүүлсэн тохиолдолд буруутай этгээдэд Эрүүгийн тухай болон Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авдаг. 

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх