etoim.mn
photos/header_image_BXPt7l3.jpeg

УИХ-ын гишүүн С.Жавхлан шинэ эвсэлд нэгдэж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарын байгуулж буй “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл”-д нэгдэж байгаа юм байна. 

Энэ талаар УИХ-ын гишүүн С.Жавхлан “Өнгөрсөн хугацаанд маш олон иргэдийн санал надад ирсэн. Шударга зөв гишүүдтэйгээ нэгдээч, ганцаардаж байгааг чинь харж байна гэсэн. Өнгөрсөн хугацаанд би ганцаардлыг маш хүчтэй мэдэрсэн. Л.Болд, Ж.Батзандан нарын гишүүд маань надад удаа дараа санал тавьсан, их ч удаан анхааралтай ажигласан. Ингээд энэ хоёр дээрээ нэмэгдэж тулгын гурван чулуу болж Монголд үнэний галыг бадраая гэж зориг шулуудан “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл”-д  нэгдэж байгаагаа зарлаж байна. Цаашид маш олон мундаг ажлууд хийгдэх болно гэдгийг мэдэгдэе” гэлээ. 

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх