etoim.mn
photos/de958f_iaac_x974.jpg

УИХ-ын чуулганы хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын даргыг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэж, АТГ-ын даргаар З.Дашдавааг томилохыг 94.6 хувийн саналаар дэмжив. Харин үүний дараа АТГ-ын дарга Х.Энхжаргалыг ажлаас нь чөлөөлөхийг 89.3 хувийн саналаар дэмжлээ. 

УИХ-ын гишүүд томилогдох гэж буй албан тушаалтнуудтай холбоотой асуулт асууж, хариулт авч, үг хэллээ.  

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: АТГ-ын дарга гэдэг амаргүй албан тушаалд томилоглох гэж байна шүү залуучууд аа. Том том хэргүүд гээд байгаа хэргүүдийн сэжүүр нь нээгдсэн. Оюутолгойтой холбоотой асуудал дээр АТГ сайн ажилласан гэж үздэг. Нууцын зэрэглэлтэй материалыг өгсөн юм шиг байсан.  Зарим том хэргийг нарийн шалгаж, чамбай ажиллах хэрэгтэй гэдэг нь Оюутолгой дээр харагдсан. 

Нэр дэвшигч Ж.Батсайхан: Дунд түвшний албан тушаалтнуудтай холбоотой авлигын хэрэг харьцангуй их гардаг. Томилогдсон тохиолдол тэдгээр хэргийг нэг бүрчлэн шалгана. 

Нэр дэвшигч З.Дашдаваа: Хэрэгт авагдсан баримт сэлттэй танилцаж байж мэдээлэл өгөх нь зөв байх. Ажилд томилогдсон өдрөөс энэ хэрэгтэй танилцаж ажиллана. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Монголд ХОМ мэдүүлдэг 43 мянган албан тушаалтан байна. Энэ хүмүүсийн яаж хөрөнгөжсөнийг ид болгох хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Би ХЗДХ-ийн сайдыг ч юм уу хэнийг ч юм шалгуулах гээд танайд хандахад хуулийн дагуу шалгах уу, хуйвалдаад алга болох уу гэдгийг асуумаар байна. Хоёрдугаарт оффшорын хэргийг яаж шалгах вэ. Эцэст нь ждүг үргэлжлүүлэн шалгана биз дээ. 

Нэр дэвшигч З.Дашдаваа: АТГ нь бие даан хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг. Хуулийн хүрээнд ажиллахад асуудал байхгүй байх. Тодорхой хэргүүдийн талаар ажил авсны дараа танилцаад танд эргэж мэдэгдэе. 

Нэр дэвшигч Ж.Батсайхан: Оффортой тэмцэх тухайд Эрүүгийн хуульд заалт байхгүй.  Тиймээс энэ талаар нарийн судалж, санал санаачилга гарган ажиллах болно. 

ЕТГ-ын дарга З.Энхболд: УИХ хариуцлагатай баймаар байна. 33 их наяд, бонд хоёр ямар ч холбоогүй. Үүнийхээ учрыг шинэ Их хурал олохгүй бол популист яриа яваад байгаа. Би зөвхөн хурал даргалдаг хүн. Өмнөх парламентын баталсан хуулийн хариуцлагыг би хүлээхгүй. Хууль нь буруу байвал өөрчилж болно. 

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: Халхавчтайгаар бондын мөнгө идэж уусан юмыг ил гаргамаар байна. Дарга нар идэж уухаар нууцын зэрэгт оруулдаг. Энэ асуудал бол 2012-2016 оны хооронд АН-ынхны маш том булхай. Үүнийг шалгах ёстой. 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: АТГ-ын даргыг сольж байгаа асуудал нь хууль зөрчиж байгаа. Үүний өмнө яг энэ асуудлыг Үндсэн хуулийн цэц дээр маргаантай байгаа учраас болохгүй гээд буцааж байсан. Гэтэл одоо болоод байдаг. Монголд ер нь хууль гэдэг юм хэрэгтэй юу үгүй юу. 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: АТГ-ын дарга Х.Энхжаргал сайн ажилласан. Миний найзыг муухай харагдуулах гэж хэсэг бүлэг хүмүүс нэлээн юм болсон. Гэхдээ юм олоогүй л дээ. Шинэ дарга нар ажлаа аваад өмнөх даргаа хэр ажиллаж байсныг ойлгох байх. 

Хоёрдугаарт, төрөөс төрсөн тэрбумтан, бизнес хийж байгаад сонгогдсон Их хурлын гишүүдээ ялгаж салгаж зарлах ёстой. Тэгэхгүй бол УИХ-ын гишүүд бүгд хууль бусаар хөрөнгөжсөн мэт харагдаад байгаа.    

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх