etoim.mn
photos/0070b06f-1c2e-4a6b-b87a-49f0f4ad8546.jpg

УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн хуралдаан эхэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан бөгөөд гишүүд хэлэлцэх асуудлтай холбоотойгоор горимын санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Сүүлийн өдрүүдэд бага насны хүүхдийн хүчирхийлүүлсэн гэх мэдээлэл сошиал маш их тархаж, олон нийт дургүйцэлтэй хандаж байна. Монголын төр өнгөрсөн 30 жилд олон сайн сайхан зүйл хийсэн байх. Гэхдээ хүн биш зүйлийг өнгөрсөн хугацаанд багагүй таржээ. Цаашид Монголын төр хүүхэд хамгааллын асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй байна. Тиймээс нийгэмд үүсээд байгаа бага насны хүүхдийн хүчирхийллийн асуудлыг хэлэлцэж, нэг тйиш нь болгомоор байна. Хүүхдийн эсрэг гэмт хэргийн асуудлаар нэг хэлэлцүүлэг хийлгэж өгөөч. Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд анхаарах асуудал ч байна. 

УИХ-ын гишүүн Я.Санжмятав: С.Зориг агсны хэргийг шалгах түр хороог тэргүүлэгчийн асуудлыг нэн даруй хэлэлцэх хэрэгтэй байна. Өнөөдөр 12 цагаас ОУПХ-ны төлөөлөгчид уулзалт зарим хүмүүстэй уулзалдана. Тэр Г.Зориг агсны хэргийг шалгах түр хорооны тэргүүлэгч гэсэн уулзах ёстой. Өчигдөр Түр хороог даргалагчыг УИХ-ыг танилцуулсан. Тиймээс УИХ-д одоо танилцуулаад баталгаажуулах хэрэгтэй байх. Нэг их цаг авахгүй байх гэж бодож байна. Тиймээс хэлэлцэх асуудлын эхэнд Түр хорооны даргыг хэлэлцье гэсэн гормын санал гаргаж байна. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Б.Баттөмөр гишүүний саналыг дэмжиж байна. Би маргаашийн чуулганд УЕП-ыг дуудаж авчирч, хүүхдийн эсрэг гэмт хэргийн асуудлаар мэдээлэл авмаар байна. Бид нар чинь авилга, төрийн хулгай ярьсаар байгаад нийгмийн суурь болсон үр хүүхэд, эмэгтэйчүүдийнхээ асуудлыг ярихаа больчихлоо. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: Гишүүдийн хэлсэн санлуудад ярьдаг биш ажилладаг баймаар байна. Т.Аюурсайхан гишүүн Хуульзүйн сайдад асуулга тавиад хариуг авсан. Ирэх долоо хоногийн чуулганы хуваарьт хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэргийн асуудлаар ярих болно.

Ингээд УИХ-ын гишүүд санал хэлж дууссанаар УИХ-ын Түр хорооны даргын асуудлыг хэлэлцэж эхэллээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх