Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/DSC0027-6pzqqrq9yqk2zjsvaixjfpsni8uh1jrj0cjmtgzc474-810x500.jpg

Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд  Монголын Барилгын Инженерүүдийн Холбоотой хамтран “Барилгын газар хөдлөлтийн тэсвэрлэлтийг үнэлэх болон хүчитгэх аргачлал, барилгын тухай дүрэм”-ийг Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 186 дугаар тушаалаар батлуулсан.

Тус дүрмийн барилгын хүчитгэлийн аргачлал болон ашиглагдаж байгаа тоног төхөөрөмжийг танилцуулах, эзэмшүүлэх, газар хөдлөлтийн гамшгаас  урьдчилан сэргийлэх, хамгаалах чадавхыг дээшлүүлэх мэдлэгийг олгох  зорилгоор “Барилгын хүчитгэлийн аргачлал” сургалтыг зохион байгуулж байна.

Гурван өдөр үргэлжлэх тус сургалтад БХБЯ, ОБЕГ, МХЕГ, Барилгын хөгжлийн төв, Хот, байгуулалт хөгжлийн газар, Монголын барилгын инженерүүдийн холбооны инженер, мэргэжилтнүүд хамрагдаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх