etoim.mn
photos/3u4ji2p9hhqsk5tf1de5c5gran.jpg

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Бумбат багийн 3 дугаар гудамжны 3 тоот Иргэн У /9 настай, эмэгтэй/ 04.14-ний өдрийн 18:00-19:00 цагийн хооронд гудамжиндаа тоглож байгаад сураггүй болсон.

Охиныг алга болоход нөлөөлсөн байж болзошгүй сэжигтэй этгээдийг цагдаагийн байгууллагаас олж илрүүлэн шалгаж байгаа гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байна.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Мэдээллийн дагуу шалгаж байгаа. Эцэслэсэн дүгнэлт гараагүй. Тиймээс батлагдаагүй мэдээлэл олон нийтэд цацахгүй байхыг хүсч байна” гэлээ.

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашин, Цагдаагийн газрын 51 алба хаагч, 3 автомашин, 3 эрэлч нохой, нийт 63 хүн, 4 техник хэрэгсэл, 3 эрэлч нохойтойгоор эрэн хайх ажиллагаа, самналт хийсэн боловч үр дүнд хүрээгүй.

Улмаар 2019.04.27-ны өдөр Цагдаагийн байгууллагаас дахин мөрдөн шалгах ажиллагаа хийх болсон тул эрэн хайх ажиллагааг зогсоогоод байгаа юм.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх