etoim.mn
photos/b6b4c6_Cwm_Ystwyth_minescape_x974.jpg

Өнөөдөр Монголын байгаль орчны гол нууруудыг хамгаалах иргэний хөдөлгөөнүүд ТББ-уудын зүгээс мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс Байгаль орчин хамгаалах урт нэртэй хуульд 2015 оны сар шинийн баяраар нэмэлт өөрчлөлт нэрээр хулгайгаар батлагдсан уг хуулийг хүчингүй болгохыг шаардлаа. Уг шаардлагад гол мөрөн ойн санг хамгаалах хуулийн өөрчлөлтийг хүчингүй болгохыг Засгийн газар, УИХ-д хүргүүлэхээр болсон байна. Уг хууль батлагдаад 4 жил боллоо.

Тэдний зүгээс Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хүн амын удмын сангийн аюулгүй байдал, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх экологийн тэнцвэрт байдлыг хангахад нэн чухал үүрэг гүйцэтгэх энэ хуулийн хэрэгжилтийг Засгийн газар туйлын хайнга хандаж байна гэж үзэж байгаа юм. Төрийн бус байгууллагуудын зүгээс ийнхүү хуулийн хэрэгжилтийг хангуулахыг шаардаж УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүллээ. Уг шаардлага хүсэлтийн хариуг энэ сарын 15 дотор өгөхийг хүслээ.

Хэрэв УИХ-ын зүгээс хуулиар хүлээсэн эрх, үүргээ биелүүлэх талаар тодорхой арга хэмжээ авахгүй бол Монголын байгаль орчны гол нууруудыг хамгаалах иргэний хөдөлгөөнүүд ТББ-уудын зүгээс дараагийн ажиллагаанд шилжинэ гэлээ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх