etoim.mn
photos/4jt9mtopa6iaa7gh99ben9s99i.jpg

Өнөөдөр ихрүүдийн баярын өдөр тохиож байна. Манай улсад 2018 оны жилийн эцсийн байдлаар 1801 ихэр хүүхэд мэндэлжээ. Эдгээрийн 1760 нь хоёр ихэр, 41 нь 3 ихэр юм байна. Харин 2019 оны эхний гурван сард 445 ихэр хүүхэд мэндэлснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.  

Сонирхуулахад,

- Манай улсын хамгийн анхны гурван ихэр Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд 1950 оны 08 дугаар сарын 01-нд мэндэлсэн. 

- Монголын хамгийн анхны дөрвөн ихэр 2013 оны 12 дугаар сарын 23-нд Сэлэнгэ аймгийн Мандал суманд мэндэлжээ.

- Хамгийн олон ихэртэй аймаг бол Архангай юм. 

- Монголын хамгийн олон ихэр хүүхэдтэй ээж бол Ц.Ундрах хэмээх эмэгтэй. Тэрбээр дөрөв төрөхдөө дөрвүүлэнд нь ихэр хүүхэд төрүүлсэн байна. Түүний хоёр том нь 2003 оны 03 дугаар сарын 18-нд төрсөн бол удаах хүү, охин хоёр нь 2006 оны 06 дугаар сарын 07-нд төржээ. Хоёр бага болох хүү, охин нь 2008 оны 12 дугаар сарын 06-нд мэндэлсэн байна. 

- 2009 онд хамгийн олон буюу гурван ихэр 27 мэндэлж байсан нь ихрүүдийн түүхэн дэх хамгийн их тоо болон бичигдсэн байна.

- Албан бус тоогоор манай улсад 4500 гаруй ихэр бүртгэлтэй байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх