etoim.mn
photos/7v6f5if02ggt3ernod7fk1ppuk_b.jpg

Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар АТГ-ын удирдлагыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэв. Хуралдаанд АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нар оролцсон юм.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт: ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан учраас АТГ-ын удирдлагыг чөлөөлөх асуудал орж ирж байгаа гэж бодсон. Өмнө нь энэ асуудлыг хэлэлцэх үед хууль зөрчиж байгаа учраас хэлэлцэх боломжгүй гэсэн тайлбар өгч байсан. Энэ нөхцөл байдал өөрчлөгдсөн юм уу. Хууль зөрчихгүй юу. Үндсэн хуулийн Цэцэд гомдол гарсан байгаа бөгөөд эцсийн шийдвэр гараагүй байхад энэ асуудлыг ярих нь зөв үү. Чөлөөлөх асуудал хэлэлцээгүй байхад томилгооны асуудлыг хэлэлцэх нь хууль зөрчих үү.  Мөн чөлөөлөгдөх гэж байгаа АТГ-ын дарга Х.Энхжаргал, Ц.Нямдорж нараас өнгөрсөн хугацаанд авлигын индекс болон хийж байсан ажлынхаа талаар хариулт өгөөрэй. Өнгөрсөн хугацаанд дуулиан үүсгээд байгаа олон хэргүүд ямар шатандаа явж байна вэ.

АТГ-ын дарга Х.Энхжаргал: Намайг томилогдож ажилласнаас хойш болж өнгөрсөн үйл явдлыг нийтэлж мэдээлж ирсэн. Авлигын индекс 72-т байж байгаад 103-р байр луу ухарж, энэ жил 93 дугаар байрт шилжсэн. Үүнд хамгийн их саад болсон зүйл нь олон Бондууд гадаадаас босгож, түүний дараа бондуудын зарцуулалт бүхий 33 их наяд төгрөгийн хөрөнгийг өршөөсөн. Энэ нь олон улсын байгууллагад “муу нэр” дуулах гол шалтгаан болсон. Хэд хоногийн өмнө Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарт Оюутолгойтой холбоотой шалгасан хэргийн эмхэтгэлийг өгсөн. Энэ бол АТГ-ын хийсэн маш том хэрэг гэдгийг онцлон хэлж байна. Төр нэгэнт ажлаа авах гэж байгаа учраас энэ асуудлыг цаашид заавал үргэлжлүүлж шалгах ёстой гэж бодож байна. Ер нь бол анхаарал татсан хэргүүдийн талаар гурван боть 69 хэргийн эмхэтгэлийг Улсын ерөнхий прокурорын байгууллагад өгнө.

Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд: 33 их наяд төгрөгийг өршөөсөн гэж байна. Энэ хөрөнгийн хэд нь эд хөрөнгийн асуудал байна вэ. Оюутолгойн хэрэг ямар шатандаа явж байгаа гэсэн үг үү, дууссан гэсэн үг үү.

АТГ-ын дарга Х.Энхжаргал: Оюутолгойн хэрэг 90 орчим хувьтай байгаа. Хамтад нь маш нууц материал танилцуулсан байгаа. 33 их наяд төгрөг дээр гүйцэтгэх ажил, мөрдөн байцаалт явуулж болохгүй, нууцлалтай мэдээлэл Татварын ерөнхий газар дээр байсан. Цөөн хүрээнд шаардлагатай тоонуудыг л бидэнд өгсөн.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: -Ерөнхийлөгч жилийн өмнө өгсөн бичигтэй адил байгаа бөгөөд өмнө нь УИХ-аас ирүүлсэн хариултыг буруу гэж үзэж байгаа.

Ийнхүү гишүүд үг хэлж, асуулт асуусны дараа санал хурааж, АТГ-ын даргаар З.Дашдавааг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 83,6 хувиар дэмжсэн бол дэд даргад Ж.Батсайханыг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 91 хувь дэмжив. Үүний дараа АТГ-ын дарга Х.Энхжаргалыг чөлөөлөх асуудлыг хуралдаан оролцсон гишүүдийн 83,3 хувь, дэд дарга Ц.Нямдоржийг чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 83,3 хувь дэмжлээ. Ингээд АТГ-ын дарга, дэд дарга нарыг чөлөөлөх, томилох асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх