etoim.mn
photos/78292a_58612959_357551281543817_8786185185491156992_n_x974.jpg

2019 оны 4 сарын 17- 30-ны өдрийн хооронд Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа Эрдэмтранс ХХК, Сутайн буянт ХХК, Тэнүүн Огоо ХХК, Зорчигч тээврийн нэгтгэл-3р бааз, Тэнүүн огоо гуравдугаар бааз, Зорчигч тээврийн нэгтгэл 1-р бааз, Зорчигч тээврийн нэгтгэл 2-р баазын жолооч нараас шинэчлэн баталсан Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийн түвшин тогтоох шалгалт авч, сургалт зохион байгуулжээ. 

Сургалтад автобусны 756 жолооч хамрагдсан байна.

  1. Ноцтой зам тээврийн ослын тохиолдлын дүрс бичлэг үзүүлэн шалтгаан нөхцөлийг тайлбарлан өгөх
  2. Замын хөдөлгөөний дүрэм /шинэчлэн батлагдсан/ давтан
  3. Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам
  4. https://torguuli.police.gov.mn сайт ашиглан торгуулиа хэрхэн шалгах, зөв төлөх. 
  5. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэл саатал, нөлөөлж байгаа хүчин зүйлүүд
  6. Жолоочийн даатгалын тухай хуулийн холбогдох заалт 
  7. http://service.police.gov.mn/ сайт ашиглан зөрчлийн оноо шалгах. 
  8. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх, зөрчлийн оноо сэргээх сургалтын төвүүдийн байршил, хаяг утасны дугаар
  9. Цагдаагийн алба хаагч, жолооч, зорчигч нарын харилцаанд тулгардаг хүндрэл зэрэг сэдвээр 36 цагийн сургалтыг зохион байгуулжээ.

 

Эх сурвалж: ТЦА

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх