etoim.mn
photos/30052426_2048875815140079_5019530979975329639_o.jpg

Үндэсний соёл амралтын хүрээлэн /ҮСАХ/ буюу Хүүхдийн парк тавдугаар сарын 3-5-нд албан ёсоор нээлтээ хийх гэж байна.

Нээлтийн үеэр багачуудад зориулсан тайзны хөтөлбөр бэлтгэжээ. Тухайлбал, хүүхэлдэйн жүжиг, хүүхдэд зориулсан биет жүжиг /жүжигчид оролцоно/, циркийн үзүүлбэр үзүүлэх юм байна.

Тоглоомуудын аюулгүй байдлыг хангаж, ҮСАХ-ийн "Найдвартай ажиллагааны алба"-ны инженер, техникийн ажилтнууд энэ сарын эхнээс шалгалт, засвар үйлчилгээг хийсэн тухай тус газраас мэдээллээ.

Энэ жилийн хувьд 22 тоглоомоос галзуу хулгана болон усан завийг цаг агаарын нөхцлөөс шалтгаалан одоогоор ажиллуулахгүй юм байна.

Дээрх хоёр тоглоомыг шөнөдөө нэмэх хэмтэй хонож, ид дулаарсан үед ажиллуулах горимтой.

Харин өнгөрсөн жил эвдэрч, хүүхэд гэмтээсэн "Сансрын хөлөг" тоглоомыг хасаж, акталжээ.

"Нээлтийн үеэр тоглоомууд 50% хямдарна. Тоглоомуудын үнэ 5,000 төгрөг. Харин дөрвөн төрлийн багцын үнэ хэвээрээ байна. Хүүхдийн парк руу ороход мөнгө төлөхгүй" гэсэн мэдээллийг ҮСАХ-ийн эх сурвалж өглөө.

Хүүхдийн паркийн цагийн хуваарь: Өдөр бүр 11:00-22:00 хүртэл ажиллана.

Багцын үнийн мэдээлэл:

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх