Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Kill-this-love-–-Blackpink-lyrics.jpg

Энэ жил "Forbes" сэтгүүлээс гаргадаг Солонгосын нөлөө бүхий алдартнуудын жагсаалтыг тэргүүлсэн "Black pink" хамтлаг сүүлийн үед шинэ уран бүтээлээ ар араас нь гаргаан нилээд завгүй байгаа билээ. Сайны хажуугаар саар гэгчээр тэдэнд асуудал үүсчээ. Учир нь сүүлийн үед дэлхий нийтийг байлдан дагуулж байгаа тэдний "KILL THIS LOVE" дууг Солонгосын төв телевиз болох KBS телевиз цацахыг хоригложээ. 

BLINK буюу тэдний фэнүүд энэхүү мэдэгдэлд ихээхэн эгдүүцэж байгаа илэрхийлсэн бөгөөд телевизийн зүгээс тайлбар хийхийг шаардсан байна. Харин KBS телевизийн удирдлагууд  тухайн дуунд гардаг "Rose"-ын машин жолоодож байгаа хэсэгт жолооны бүс зүүгээгүй нь асуудал болсон хэмээжээ.

Хэдийгээр клипний зураг авалт боловч энэ үйлдэл нь Солонгосын замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байгаа бөгөөд хүүхэд залууст муугаар нөлөөлнө гэж үзсэн байна. 

Тэдний энэ тайлбарт BLINK-үүд ихээхэн эгдүүцэж байгаа бөгөөд хэрэв "KILL THIS LOVE" дууны машин барьж байгаа хэсэг хүүхэд залууст муу нөлөөтэй гэж үзэж байгаа бол дуучин Со Жи Ыны GOING CRAZY дууг бас цацахыг хориглох хэрэгтэй гэж шаарджээ. Учир нь энэ мэт Солонгосын олон алдартнуудын дуу болон сурталчилгаан дээр хамгаалалтын бүс зүүлгүйгээр машин барьдаг хэсэг  олон гардаг ажээ. Одоогоор KBS телевизийн удирдлагууд энэ шаардлагад хариу өгөөгүй байгаа юм. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: allkpop.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх