Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/0-02-06-c7011dbdd5c09c96e2690254bb3b7badf9065a0f53c7289af9eed860ebd6c190_b6fd3b87-1024x768-810x500.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагааны асуудал хариуцсан бие төлөөлөгч Б.Бямбасайхан, Монгол Улсаас НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Т.Төгсбилгүүн нар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Армида Алисжабана, мөн АНДЭЗНК-ын Эрчим хүчний хэлтсийн дарга Лю Хонпэн болон тус хэлтсийн холбогдох бусад албан тушаалтнуудтай 2019 оны 4 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд тус тус уулзав.

Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын дэвшүүлсэн “Зүүн Хойд Азийн эрчим хүчний нэгдсэн супер сүлжээ” хариуцсан бүс нутгийн хамтарсан байгууллагыг үүсгэн байгуулах санаачилгыг дэмжиж ажиллах төлөвлөгөөг хэлэлцэж тохиролцов.

Мөн цаашид АНДЭЗНК-той эрчим хүчний салбарт хамтран ажиллах болон 6 дугаар сарын 5-6-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VI бага хурлын хүрээнд АНДЭЗНК-тай хамтран Эрчим хүчний хамтын ажиллагааны салбар хуралдааныг зохион байгуулахаар боллоо.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх