Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5cc7b8b49c0c1.jpg

Палеонтологийн олдворууд ихтэй Монголын говиос үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл олдсон тухай олон улсын шинжлэх ухааны Earth сэтгүүл өчигдөр мэдээллээ.

Үлэг гүрвэлийн чулуужсан ясыг Монголын Шинжлэх Ухааны Академийн палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатарын удирдсан баг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Байшин цав олдворт газраас олсон үлэг гүрвэлийн  шинэ төрөл зүйлийг "Гобихадрос Монголиенсис" хэмээн нэрлэсэн байна.

Анатомийн судалгаагаар "Гобихадрос Монголиенсис" нь Цэрдийн галавын сүүлч үе буюу 65 сая жилийн тэртээ амьдарч байсан "Хадрозавр" буюу нугасан хошуут үлэг гүрвэлтэй тун төстэй болох нь тогтоогджээ. Түүнчлэн урьд өмнө нь төв Азийн нутгаас Цэрдийн галавын үеийн үлэг гүрвэлийн бүтэн араг яс олдож байгаагүй тул энэ  нь олон эрдэмтдийн анхаарлыг зүй ёсоор татаж байгааг уг сэтгүүлд онцолсон байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх