Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/fb3e37_28161993_858930104313563_6513469161015114592_o_x974-2.jpg

Өчигдөр буюу 2019.04.29-нд цахим сүлжээнд "100 айл" орчимд гарцаар гарч байсан хүүхдийг цагдаагийн машин мөргөлөө гэх мэдээлэл цацагдсан билээ. Мөн тухайн ослыг гаргасан алба хаагч гэмшсэн шинжгүй, ойр орчинд байсан хүмүүс рүү дайрч давшилсан хэмээн иргэд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байсан юм. 

Бид энэхүү мэдээллийн дагуу Тээврийн цагдаагийн албанаас тодрууллаа: Тухайн осол өчигдөр гарсан бөгөөд хохирогч болох хүү долоон настай. Тухайн үед хичээлээ тараад гарцаар ганцаараа явж байсан . Гэхдээ цахим орчинд бичигдсэн шиг мөргөж, загнасан асуудал болоогүй гэлээ. Мөн тухайн алба хаагч хүүхдийг эцэг эхийнх нь хамт ГССҮТ рүү дагуулан явж үзлэгт хамруулсан бөгөөд хүүхдэд ямар нэгэн шарх, хөхрөлт, гэмтэл  байхгүй гээд ээж, аавд нь хүлээлгэн өгсөн байна.

Түүнчлэн энэ бол санамсар, болгоомжгүйгээр үйлдэгдсэн зам тээврийн осол бөгөөд түгжрэл ихтэй замд бага хурдтай явж байсан болохоор гэмтэл бэртэл үүсээгүй ч тэр дор нь хүүхдийн ар гэрийнхэнтэй холбогдож хамт эмнэлэгт үзүүлсэн асуудал болсон юм байна” гэлээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[66.181.161.110]

2019-04-30 15:32:14

Цагдаагийн албан хаагч хүн чанартай байх хэрэгтэй

Зочин

[122.201.23.201]

2019-04-30 14:01:27

Жирийн ард байсан бол Жолооний эрх байхгүй одоо шоронд байж байгаа байх дааааааааааааа.....