etoim.mn
photos/5cc69a5232ff0.jpeg

ХХ зууны Монголын сэргэн мандалтын эхийг тавьсан Цагаагчин гахай жилийн Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, Наймдугаар Богд хаан Жибзундамба хутагтын 150 жилийн ойг тэмдэглэх зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гаргасан.

Энэ ойд  зориулсан тусгай үзэсгэлэнг ирэх 5 дугаар сарын 1-ний өдрийн 11:40 цагт Монголын Үндэсний түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд нээхээр боллоо.Тусгай үзэсгэлэнд хутагтын эдлэл хэрэглэл, намтар цадиг, бүтээл туурвилын сүмбүм,  шашин ном, төр ёсны үйлд холбогдох айлтгал, зарлиг лүндэн, захидал, харилцсан бичиг зэрэг баримт бичиг тавигдана. Мөн гэгээн лагшинг нь сүүдэрлэсэн гэрэл зургуудын ховор нандин цуглуулга гээд 60 гаруй шилмэл үзмэрийг дэлгэх юм байна. Наймдугаар Богд хаан ийнхүү өөрийн ордон музейгээс гарч Үндэсний музейд морилно.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх