etoim.mn
photos/6564851315465232165498465321654522112.jpg

Өнөөдөр "Газар зохион байгуулалт, Геодези, зураг зүйн газар"-аас Монгол Улсад газар өмчлөгч, эзэмшигчдийн бүх мэдээллийг ил тод болгож байгаа асуудлаар мэдээлэл хийлээ. 

Газар зохион байгуулалт, Геодези, зураг зүйн газрын орлогч дарга А.Батбаяр: Удахгүй болох газрын харицааны өдрийг угтан зохион байгуулж байгаа ажлуудаа танилцуулахын зэрэгцээ газар өмчлөлийн зарим мэдээллийг хүргэхээр ирсэн юм. Өнөөдрийн байдлаар манай салбарт нийт 1000 гаруй хүн ажиллаж байгаа бөгөөд улсын хэмжээнд 21 аймаг, нийслэл, 9 дүүрэг, 330 сум суурин газарт өөрсдийн ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.

Өнгөрсөн 2018 оны байдлаар улсын хэмжээнд нийт 1091873 газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч 6.9 сая га газрыг өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа нь өмнөх оны мөн үеэс 55,767-оор өсчээ. Мөн улсын нийт 615,454 хүн газар өмчилж байгаа бөгөөд энэ онд үнэгүй өмчлүүлэх зориулалтаар 5686.7 га газрыг, аж ахуйн зориулалтаар 25.45 га газрыг өмчлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд нийт өмчлүүлэх газрын 99,5 хувь нь Монгол улсын иргэнд өмчлүүлэх, 0,50 хувь нь аж ахуйн зориулалтаар өмчлүүлнэ. Газрын кадастрын нэгдсэн санд тулгуурлан иргэд олон нитйэд нээлттэй байдлаар www.egazar.gov.mn цахим хуудсыг үйл ажиллагаанд нэвтрүүлээд байна.

Энэхүү цахим хуудаснаас иргэд болон бусад байугууллагууд газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх зүйн харилцаа үүссэн нэгж талбаруудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой болж байгаа юм. Мөн газрын үнэлгээний бүс, газрын төлбөр, татварын бүс, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй танилцаж холбогдох мэдээлэл авах боломжтой юм.

Газрын кадастрын мэдээллийн Лэнд менежер программ хангамжийн веб хувилбарыг салбартаа нэвтрүүлсэнээр орчин үеийн техник, технологийн шийдэлд нийцсэн үйл ажиллагааны шинэ хэрэгслийг ажилчиддаа эзэмшүүдж цаашлаад иргэдэд үзүүлэх газрын харилцааны салбарын тэр дундаа кадастрын үйлчилгээг илүү чанартай түргэн шуурхай, ил тод болгох давуу талтай гэлээ. 

Энэ үеэр тэд сэтгүүлчдийн зарим асуултанд ийн хариуллаа. 

384 дүгээр тогтоол шинэчлэгдсэнтэй холбоотойгоор газрын төлбөр байршлаасаа хамаараад өөрчлөгдсөн. Үүнтэй холбоотой тодорхой мэдээлэл өгнө үү?

 За 384 дүгээр тогтоолоор улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг батлагдсан. Үүнтэй холбогдуулан салбар, яамдуудын цаашдын хөгжлийн төсөл, төлөвлөгөөнүүд туссан. Мөн үүнээс улбаалан аймгуудын газар зохион байгуултын төлөвлөгөөнүүд шинэчлэгдэх ажил  хийгдэж байгаа.

Харин газрын үнэлгээний хувьд өнгөрсөн 2018 оны долдугаар сард Засгийн газрын 182 дугаар тогтоолоор газрын суурь үнэ, үнэлгээ шинэчлэгдсэн. Хуучин Монгол улсыг ерөнхий дөрвөн тойрогт хуваан газрын суурь үнийг тогтоодог байсан. Харин одоо маш нарийвчлалтайгаар буюу 31 тойрогт хуваасан. Үүнд байгалийн тогтоц болон үржил шим гээд харгалзах бүхий л зүйлийг харгалзаж үзсэн байгаа. Жишээ нь: Нийслэлд газар зохион байгуулалтын ганцхан бүстэй байсан. Өөрөөр хэлбэл  Мөн хотын төв болон хотын захын газар яг ижил нэг га газар 440 сая байсан. Үүнийг шинэчилж 17 бүсд хуваан зориулалт байршлаасаа шалтгаалан үнийн хувьд харилцан адилгүй болж хотын төвд өндөр үнэтэй бол захруугаа буурсан үнэлгээтэй болсон.

Сүүлийн үед иргэдээс хэр мэдээлэл ирж байна вэ?

Иргэдээс ирж байгаа гомдол мэдээлэл өмнөх жилүүдийн мөн үеийнхтэй харьцуулахад 3-4 дахин багассан. Учир нь бид иргэдээс ирж байгаа гомдол мэдээллийг нэг цэгийн үйлчилгээгээр авч 7-14 хоногт шийдвэрлэж байгаа.

Нийслэлийн газрын үнэлгээний талаар илүү тодорхой мэдээлэл өгөөч?

Өмнө нь нийслэлийн газрыг таван бүсд 13 зориулалтаар үнэлгээний бүсэд хувааж байсан. Харин шинэчилсэн тогтоолоор нийслэлийн 16 бүсэд 9 зориулалтаар шинэчлэн хуваасан.

Газрын дуудлага худалдааны талаар ?

Газрын биржийг хөгжүүлэх чиглэлээр бид хэдэн хэдэн ажлыг гүйцэтгэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд танхимын болон цахим биржээр газрын худалдааг зохион байгуулна. Харин дуудлага худалдааны хувьд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрууддаа  нээлттэйгээр зохион байгуулж байгаа.

Цахимаар иргэдэд газар өмчлүүлсэн ч иргэд тус газраа ашиглахгүй байгаа гэсэн мэдээлэл байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?

Бид иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлсэн. Одоогоор иргэд газар өмчлүүлэх ажлыг түр зогсоосон. Одоогоор газар өмчлөл 89 хувьтай байна. Нийслэлийн  1.5 сая иргэний тухайд газар өмчлөлийн хувь маш бага. Газар өмчлөлийн тухай хуульд Улаанбаатар хотын иргэн Монгол Улсын аль ч нутаг дэвсгэрт нэг удаа газар үнэгүй өмчлөх эрхтэй гэж заагдсан. Гэсэн ч цахимаар газар өмчилсөн иргэдийн газарт дэд бүтэц хараархан  бүрдээгүй учир иргэд өмчилсэн газартаа дугуй тойруулан тавих зэргээс өөр ашиглалт хийгээгүй. Мөн зарим иргэдэд олгогдсон газрууд жалга зэрэг хүн амьдрахад хүндрэлтэй газрууд ноогдсон. Тиймээс тэдгээр иргэдийн газрыг шилжүүлэх ажил хийгдэж байна. Мөн нийслэл хоттой ойролцоох хот суурин газар болох зам хооронд газар төлөвлөлтийг хийх тухай Газар зохион байгуулалт , Геодези зураг зүйн газартай хамтран ажиллаж, судалгааг хийж эхэлсэн. Үүний дараа дахин иргэдэд газар олголтыг эхлүүлэх болно. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх