Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/olloo_mn_1489454799_1469757712579ab91013b34.jpg

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 2019 оныг "Хариуцлагатай хэрэглээ-хэрэглэгчийн эрхийн жил" болгон зарласантай холбоотой зам, тээврийн салбартай хамтран ажиллахаар болсон талаараа мэдээлэл хийлээ. Тодруулбал, зам, тээврээр үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалахад анхаарч, хууль эрх зүй болон байгууллагуудын дүрэм журмыг сайжруулах чиглэлээр ажиллах юм байна. 

2018 онд 200 гаруй сая хүн зам тээврийн салбараар үйлчлүүлсэн бөгөөд 20,345 хүн осолд өртсөнөөс 592 нь амиа алджээ. Иймд хэрэлэглэгч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах хүрээнд ЗТХЯ, ИНЕГ, МИАТ, Улаанбаатар төмөр зам, Авто тээврийн үндэсний төв зэрэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай ШӨХТГ хамтран ажиллах аж.

Иргэдэд ямар нэгэн гомдол, санал хүсэлт байвал тухайн байгууллуугаадаас гадна ШӨХТГ-т хандаж, гомдлоо барагдуулах боломжтой бөгөөд энэ талаарх мэдээлэл бүхий хуудсыг дээрх байгууллагуудаар байршуулах талаар ШӨХТГ-ын дарга Б.Лхагва мэдээллээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх