etoim.mn
photos/MHLnreQzbnZQfPpsIgERDENEBAt.jpg

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. Тэрбээр:

"Эрдэнэт" үйлдвэр "Стандарт" банкинд 40 сая ам.доллар төлж, өр барагдууллаа гэсэн. Үүнийг шалгах ёстой гэж бодож байгаа. Манай ажлын хэсэг 40 сая ам.доллараас гадна, өр барагдуулах зардалд 38 тэрбум төгрөг гарсан байна. Үүнийг хэн төлөх вэ. Эрдэнэт үйлдвэрийн луйвартай холбоотой асуудлыг ярихаар эрх баригчид дуугүй байгаад бид гайхаж байна хэмээв. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Өр барагдуулахад нийтдээ 38 тэрбум төгрөг зарцуулснаа эрх баригчид ярихгүй байна. Буруутай этгээдүүдээс нийтдээ 143 тэрбум төгрөгийг хаах ёстой гэлээ. 

Мөн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн дүгнэлтийг хэлэлцсэн байна. АН-ынхан Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлт  26 хувьтай байна гэж дүгнэжээ. Мөн татвар нэмсэн, инфляци өссөн, иргэдийн амьдрал дордож, ажлын байр хумигдсан зэрэг мөрийн хөтөлбөр эсрэгээрээ явсан гэж сөрөг хүчин дүгнэсэн байна. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх