Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/МАН-ын-бүлэг-810x500.jpg

МАН-ын намын бүлэг хуралдаж байна. Бүлгийн хуралдаанаар АТГ-ын дарга, дэд дарга нарыг чөлөөлөх, томилох гэсэн ганц асуудал хэлэлцэх юм. АТГ-ын даргад З.Дашдаваа, дэд даргад Ж.Батсайхан нарыг томилох санал бүлэгт ирүүлснийг дэмжжээ. АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх үндэслэлээ бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон гэж үзэж байгаа юм байна.

АТГ-ын даргад нэр дэвшигч З.Дашдаваа нь:

Мэргэжил: Эрх зүйч,  хууль зүйн ухааны магистр

Боловсрол: 

  •  1992-1996 онд Цагдаагийн дээд сургууль
  • МҮДС Хууль зүйн ухааны магистр

Ажлын туршлага:

  • 1995-1996 онд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгч;
  • 1996-2001 онд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст  хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгч,
  • 2002-2003 онд Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч;
  • 2003-2006 онд Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэст  Эрүүгийн тасгийн дарга;
  • 2006-2008 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга;
  • 2008-2014 онд Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалт, аюулгүй байдлын  хэлтэст тасгийн дарга, хэлтсийн дарга;
  • 2014-2017 онд Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал;
  • 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар  хэлтсийн даргаар тус тус томилогдон ажилласан.
  • Одоо Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар ажиллаж байна.

АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Ж.Батсайхан нь:

Боловсрол:

  • Төв аймгийн Жаргалант сумын дунд сургуулт
  • Цагдаагийн дээд сургуулийг Хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн
  • Мөн ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академид Хууль зүйн ухааны доктор зэрэг хамгаалсан.

Ажилласан байдал:

  • 2007-2016 оны хооронд АТГ-т хэлтсийн дарга
  • 2016-2017 оны хооронд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан туршлагатай юм.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх