Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/105596643-1543399117450gettyimages-1065821134.530x298.jpeg

БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зохион байгуулагдаж буй "Бүс ба Зам" дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Украины ард түмэнд хандсан мэдэгдэл хийсэн талаар "TASS" агентлаг мэдээллээ. 

Ерөнхийлөгч Путин "Украины бүх иргэдэд ОХУ-ын иргэншил санал болгох тухай хэлэлцэж эхэлсэн. Хэрвээ уг асуудалд дэмжигдэж, ажил хэрэг болбол украинчуудад паспорт олгох, бүртгэлжүүлэх үйл явц түргэвчилсэн журмаар хэрэгжих болно" гэж хэлжээ. 

Тэрбээр өнгөрөгч долоо хоног Украинаас салан тусгаарлаад буй Луганск, Донецк мужуудын иргэдэд ОХУ-ын иргэншил олгох зарлигт гарын үсгээ зурсан билээ.

Салан тусгаарласан эдгээр мужид ойролцоогоор 3.5 сая иргэн бүртгэлтэй ба тэдэнд гурван сарын дотор паспорт олгох гэнэ.

Путины гэнэтийн мэдэгдэлтэй холбогдуулан Украины эрх баригчид мэдэгдэл хийгээгүй байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх