Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/15928_5692451.jpg

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2019 оны А/53 тушаалаар баталсан “Нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлэх” удирдамжийн дагуу Нийгмийн даатгалын Ерөнхий газар, Нийслэлийн нийгмийн даатгалын газар, төвийн 6 дүүргийн хэмжээнд хамтран иргэд даатгуулагч та бүхэд хүрч үйлчилэхээр боллоо.

Үүний хүрээнд 7 хоног бүр хувиарын дагуу зах худалдааны төвүүдэд ажиллаж одоогийн байдлаар Улаанбаатар хотын 12 зах болон худалдааны төвүүдэд “Явуулын үйлчилгээ” арга хэмжээн зохион байгуулж 2502 иргэд даатгуулагчдад тэтгэвэр, тэтгэмж болон хууль эрх зүйн зөвлөгөө, эрүүл мэндийн даатгалд хамруулах, сайн дурын даатгалын гэрээ байгуулах, шимтгэл төлөх, “Нийгмийн даатгал” аппликэйшний бүртгэл, баталгаажуулалт хийж нийгмийн даатгалын бүх төрлийн мэдээллийг хүргэн ажиллаад байна.

НИЙСЛЭЛИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх