Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/olloo_mn_1556262554_olloo_mn_1550801456_6.jpg

Улсын хэмжээнд энэ оны нэгдүгээр улирлын байдлаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 67 гэмт хэрэгт 130 хүн холбогдон шалгагдсаныг урьд оны мөн үетэй харьцуулахад хэрэг 17 нэгжээр буюу 34.0, холбогдогч 9 нэгжээр буюу 7.4 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа ба холбогдсон этгээдүүдээс гадаадын 7 иргэн / Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын 4, Бүгд Найрамдах Франц Улсын 1, Оросын Холбооны Улсын 1, Бүгд Найрамдах Солонгос Улсын 1/ шалгагдаж байна.

Энэ төрлийн гэмт хэрэгт сэжиглэгдсэн 83 этгээдийг дайчлан баривчилж, 54-ийг нь яллагдагчаар тооцсоноос, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 16, үүнээс 1 сараас дээш хугацаагаар саатуулагдаж байгаа 13 этгээд байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Каннабис 6207.8, Гашиш 43.4, Мөс 762.2 грамм, Эксиази 116, Мансууруулах сэтгэцэд нөлөөт эм 424, Мими 4, LSD 12 ширхэгийг тус тус хураан авсан байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх