Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/56972077_1223673497787594_5214529281656356864_n5cb7e4ae6c56a.jpg

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумаас дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 18:00 цагийн үед ЕБС-ийн гуравдугаар ангийн сурагч Бибишийн Ундармаа охин алга болжээ. Алга болсон даруйд эцэг эх нь сумын бүх айлуудаар сураглаж яваад 20:00 цагийн орчимд хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн байна. Хэсгийн төлөөлөгч тухайн өдрийн 00:00 цаг хүртэл эрлийн ажиллагаа явуулаад сумын засаг даргад мэдэгдсэн байна.

Улмаар нийслэл болон аймаг орон нутгийн цагдаагийн албан хаагчид хүч нэмэгдүүлж орон нутгийн иргэдтэй хамтарч эрлийн ажиллагааг явуулж байгаа аж. Сумын ойролцоох 10 км-ийн орчимд зургаан удаагийн эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Гэсэн ч охины сураг өнөөдрийг хүртэл гараагүй байна. Эрлийн ажиллагааг 24 цагаар хүч нэмэгдүүлэн хайж байгаа талаар сумын хэсгийн төлөөлөгч мэдэгдсэн юм. Б.Ундармаа охин алга болох үедээ дээгүүрээ бүдэг цэнхэр нимгэн юүдэнтэй цамцтай, хөх өнгийн жинсэн өмд, улаан пүүзтэй байсан аж.

Охин алга болсон Сэлэнгэ аймгийн Жавхлант сум Дархан-Уул аймгаас 36 км, засмал замаас зургаан км, төмөр замаас 15 км-ийн зайтай их хөлийн газар юм. Хойд бүст нутаглах залгаагүй Жавхлант сум Замын-Үүдээс ялгаагүй хөдөлгөөнтэй газар юм байна.

Туранхайдуу, дэлдэн чихтэй, давхраатай нүдтэй, шаргал үстэй Б.Ундармаа охиныг харсан хүн 99108260 болон Жавхлант сумын хэсгийн төлөөлөгчийн 95919178, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын 7036101, 99195263 утсанд мэдээлэл өгөх юм байна. Тухайн хүүхдийн талаар тодорхой мэдээлэл өгсөн иргэний нууцыг чандлан хадгалах юм. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх