Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/20180609_p1cdohh6euusm1mql1rm28kv1peg3.jpg

Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 34 хүн гэмтэж бэртсэний 9 нь бага насны хүүхэд ба орон нутагт онхолдох хэлбэрээр гарсан ноцтой зам тээврийн ослуудын улмаас 2 хүний амь нас хохирсон хэргийг нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагууд шалгаж байна.

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

  • 2019.04.22-ны өдөр 15 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг “Цайдмын хөндий” гэх газар асфальтан замд T.Pruis маркийн автомашин онхолдож, 20 настай зорчигч М-н амь нас хохирч, 2 хүн гэмтсэн,
  • 2019.04.25-ны өдрийн 15:40 минутын орчим ХУД-ийн нутаг Дунд голын гудамж 19-ийн үйлчилгээний төвийн хойд замд T.Landcruiser-100 маркийн автомашин нь T.Rumion маркийн автомашинтай мөргөлдөж, явган зорчигч 62 настай эмэгтэй Д, 39 настай эрэгтэй А нарын 2 хүнийг мөргөж гэмтээсэн хэргүүдийг тус тус шалгаж байна.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн нийт ослыг хэлбэрээр авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээх хэлбэрээр 22 осол, мөргөлдөх хэлбэрээр 33 осол, үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 2 осол тус тус гарсан.

Гудамж замд хийж буй хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 123 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон ба энэ сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд дээрх өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, үйлчлэхийг хориглосонтой холбоотойгоор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурсан байна. Мөн эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 36 жолоочийг шүүхээр 7-30 хүртэл хоногоор баривчилж ажиллав.

Гарсан зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага 3,4 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 13 хувиар, гэмтсэн хүн 17 хувиар өссөн байх боловч нас барсан хүн 75 хувиар, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 28 хувиар тус тус буурсан байна.

 

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх