Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/0070b06f-1c2e-4a6b-b87a-49f0f4ad8546.jpg

УИХ-ын чуулганы Баасан гаригийн хуралдаан эхэллээ.  Хуралдаанаар Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн юм.

Мөн Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2019 оны төсвийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хаалттай хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд саналаа илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн зарлагын 2019 оны төсвийг батлах асуудлыг хаалттай бус нээлттэй хэлэлцэх” санал гаргасан юм. Мөн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг салбарын сайд нь байхгүй байгаа учраас хэлэлцэх асуудлаас хойшлуулж өгөх” санал гаргасан юм.

Харин үдээс хойших чуулганы хуралдаанаар нэр бүхий 10 гишүүнээс ирүүлсэн хорт хавдрын эсрэг авч хэрэгжүүлж байгаа талаар Ерөнхий сайдад асуулга хүргүүлсэн. Гэвч салбарын сайд нь гадаадад томилолттой яваа учраас энэ удаагийн асуулгыг хойшлуулах саналыг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол гаргасан юм.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх