etoim.mn
photos/a0d239d7a209edf4c35ed53ce7796b8b2a99072d.jpg

Өнөөдөр 100 айлын Нарлаг цайны газрын урд өглөөний 7 цагийн орчимд хүн буудуулж нас барлаа.

Хэргийг тодруулбал 2019 оны 04-р сарын 26-ний өдрийн 06:15 Сүхбаатар Дүүрэг 11-р хороо -100 айлын автобусны буудлын орчим Толгойноос нь цус гарсан хүн эрэгтэй хэвтэж байна гэсэн дуудлагын дагуу хэргийн газарт жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэг хийн ажиллаж байна. Одоогоор хэргийн газрын үзлэг дуусаагүй байна.

10 минутын өмнө хохирогчийг шүүх шинжилгээний хүрээлэн рүү явуулсан байна. Эх сурвалжийн мэдээллээр хохирогч нь 40 насны эрэгтэй хүн юм байна. Харин гэмт хэрэгтэн хэргийн газраас оргон зайлсан бөгөөд түүнийг эрэн сурвалжилж байгаа юм байна. 

Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн II хэлтэс шалгаж байгаа" гэсэн юм.

Бид хэргийн талаарх мэдээллийг цаг тухайд нь мэдэгдэж байх болно.

Таалагдахгүй байна

7
3

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх