Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Song Joong Ki, Song Hye Kyo нар албан ёсоор гэрлээд удаагүй байгаа билээ. Тэд Азийн хамгийн алдартай хосуудын нэгэнд зүй ёсоор тооцогддог гэхэд хилсдэхгүй биз. Гэхдээ сүүлийн үед тэднийг салсан байж магадгүй гэсэн цуурхал газар аваад байна. Учир нь жүжигчин бүсгүй хоёр ч удаа хуримын бөгжгүй олон нийтийн газар явж байгаа нь сэтгүүлчдийн дуранд өртжээ.
Жүжигчин хосуудыг салсан эсвэл салж байгаа гэсэн мэдээллийг хамгийн анх Хятдын сэтгүүлчид гаргасан байна. Тэд жүжигчин бүсгүйг хурмийн бөгжгүй явж байх зургийг нь авч шинэхэн хосууд хуримын бөгжөө тайлна гэдэг салсан гэсэн дохио хэмээн бичжээ. Тус цуурхал намжиж амжаагүй байхад жүжигчин Song Hye Kyo бас л хурмийн бөгжгүй явж байсан нь сэтгүүлчдийн анхаарлыг татсан байна.
Харин энэ мэдээлэлд нитизүүд төдийгүй залуу хосуудын шүтэн бишрэгчид ихээхэн таагүй хүлээн авч байгаа бөгөөд шинэхэн хосуудын талаартаагүй зөн гаргалаа хэмээн буруушаах хүмүүс ч байгаа юм.
Харин жүжигчин хосууд болон тэдний харьяалагддаг интертаймэнтууд энэ цуурхалыг зөвшөөрсөн эсвэл үгүйсгэсэн ямар нэг мэдээлэл хийгээгүй байна.
Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа
эх сурвалж: koreaboo.com