etoim.mn
photos/san.jpg

Улаанбаатарт анх удаа приус автомашины батарей нөхөн сэргээх лаборатори үйлдвэр байгуулагджээ. Тус үйлдвэр “ДЦС-III”- ын хойно байрлах “Форвард Моторс” ХХК-ийн авто үйлчилгээний төвд байрладаг аж. Цаашид зөвхөн приусээр хязгаарлахгүй, гибрид хөдөлгүүртэй бүх төрлийн машины батарейг нөхөн сэргээх зорилт тавин ажиллаж байгаа гэдгийг хэлж байв.

“Тоёота” Корпорацын дэмжлэгтэйгээр “Дэнсо” корпорацид боловсруулсан технологид үндэслэн гибрид батарейг нөхөн сэргээх үйлдвэрийг Монгол Улсад байгуулжээ. Манай улсад 150 мянга гаруй приус загварын автомашин хөдөлгөөнд оролцдог байна. Эдгээр машины гибрид батарейг Япон улсад 10 гаруй жил хэрэглэсэн байдаг учир манай улсад орж ирээд 5-6 жил болоод муудчихдаг байна. Японоос нөхөн сэргээх батарей авах гэхээр зардал их байдаг аж. Тиймээс иргэдийн эрэлт дээр үндэслэн “Тоёота” автомашинтай хэрэглэгчдэд зориулж гибрид батарейг нөхөн сэргээх үйлдвэрийг байгуулжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх