etoim.mn
photos/5cc1366b9b013.jpg

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Уны хуягт галт тэрэг Владивостокийн төмөр замын буудалд өчигдөр ирсэн. Галт тэрэг орон нутгийн цагаар 17:50 минутад /Москвагийн цагаар 10:50 минут/ ирсэн байна. Төмөр замын буудалд Ким Жөн Уныг ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулав, ОХУ-аас БНАСАУ-д суугаа Элчин сайд Александр Мацегора нар угтан авсан юм.

Өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ун нарын уулзалт Владивостокт эхэллээ. Хоёр орны удирдагчид Солонгосын хойгийн цөмийн зэвсгийн асуудал, бүс нутгийн хамтын ажиллагаа, мөн хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэнэ.

Ким Жөн Ун дөрөвдүгээр сарын 24-нд хувийн галт тэргээрээ Владивостокт ирсэн юм. Түүнийг Приморийн хязгаарын захирагч Олег Кожемяко, ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов, ОХУ-аас БНАСАУ-д суугаа Элчин сайд Александр Мацегора нар угтан авчээ. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ОХУ-д анх удаа айлчилж байгаа юм.

image

image

image

image

image

image

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх