Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/0070b06f-1c2e-4a6b-b87a-49f0f4ad8546.jpg

УИХ-ын өнөөдрийн чуулганаар төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгах Түр хороо байгуулах талаар эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн эхэнд асуулт асууж, хариулт авсны эцэст УИХ-ын гишүүдийн 88.6%-ийн саналаар Түр хороо байгуулахаар боллоо. Уг түр хороог УИХ-ын гишүүн 

  1. Ж.Батзандан
  2. Н.Энхболд
  3. Х.Нямбаатар
  4. Я.Санжмятав
  5. Ц.Нямдорж
  6. А.Сүхбат
  7. Ө.Энхтүвшин гэсэн долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар болов.

Тус Түр хороо Олон улсын Парламентын холбооны Удирдах зөвлөлөөс С.Зоригийн хэрэгтэй холбоотой ирсэн албан бичгийг судалж, уг хэргийн явцад эрүүдэн шүүсэн, хууль зөрчсөн эсэхийг тогтоох зорилготой бөгөөд дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс буюу өнөөдрөөс тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөхөөр болж байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх