etoim.mn
photos/d0f265b0-9003-4910-bcab-5278251fa2c7.jpg

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд оролцох 52 гишүүний 39 нь ирснээр чуулганы хуралдаан эхэллээ. УИХ-ын Чуулганы хуралдаанд ирвэл зохих 52 гишүүн байгаагийн 23 гишүүн нь гадаад болон дотоод томилолт, эмнэлгийн чөлөөтэй байгаа юм байна. 

Чуулганы эхэнд горимын санал хэлэх үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат Засгийн газрыг үүрэгт ажлаа хийхгүй байгаа талаар шүүмжилсэн юм.

Тэрбээр “Сүүлийн үед Засгийн газар энд тэнд жагсаал, цуглаан парад л зохион байгуулдаг боллоо. Ажлаа хийхгүй байна. Махны үнэ 10 мянган төгрөг даваад инфляц өссөн байхад энэ чиглэлээр ажил хийхгүй байна. Засгийн газар хаана юу болж байна тэнд л сэвээд явах юм. Эдийн засгийн асуудал дээр анхаарахгүй байна. Түүнээс гадна Оюутолгойн гэрээн дээр Ерөнхий сайд ямар байр суурьтай байгаа талаараа мэдээлэл хийх хэрэгтэй” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:ЖДҮ-ийн хуулийг хэзээ хэлэлцэх вэ. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх гэсэн яаралтай хэлэлцэх асуудал биш гэсэн. Одоо ээлжит чуулганаар хэлэлцүүлмээр байна. Санаачилсан гишүүндээ байна уу, лобби багатай болохоор хойшлуулаад байна уу. 

УИХ-ын гишүүн С.Жавхлан: Энэ гурван жил халаа сэлгээний асуудал хэлэлцсээр ирлээ. Тараагаад хаясан байгууллагыг эвсэлдүүлэх, суудлын бөглөөсийг хийж томилох тал дээр яагаад оруулж ирж хэлэлцүүлэхгүй байна вэ?

УИХ-ын гишүүн Л.Энхболд: Усны тухай хуулийн төсөл хэлэлцэгдээд явж байгаа. Монгол Улсын нийт усны нөөцийн 1.9 хувь нь газрын доор байдаг юм байна. Үүнийхээ цэнгэг орд болох хүн ардад шууд хэрэглэх усаа хамгаалалтад аваад үлдэх санал гаргасан. Байгаль дэлхий, хүн ардын талаасаа энэ хуулийг хараасай гэж бодож байна. 

Ийнхүү гишүүд горимын санал хэлсний дараагаар УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын даргын зөвлөлөөр хуралдаж хэлэлцэх асуудлаа баталж байгаа. ЖДҮ-тэй холбоотой, Оюутолгойтой асуудал УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар орж ирээгүй. 

Ингээд Усны тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Уг хуулийн төслөөр гишүүд өнгөрсөн баасан гаригт асуулт тавьж, үг хэлсэн юм. Тиймээс санал хураалт явууллаа. Гишүүдийн 64:3 хувийн  саналаар Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг хэлэлцэхийг дэмжлээ. 

Үргэлжлүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх