etoim.mn
photos/7c3029e3a09e42d2great.jpg

"Осол, гэмтлээс сэргийлэх тогтвортой хөгжлийн зорилт 2030” сэдэвт салбар хоорондын шийдвэр гаргагчдын улсын зөвлөгөөн маргааш Төрийн ордонд болно.  Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулах уг зөвлөгөөнийг  Эрүүл мэндийн яам, Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс санаачлан ХЗДХЯ, БХЯ, ГХЯ, БОАЖЯ, БСШУСЯ, ХХААХҮЯ, ХНХЯ, СЯ, ЗТХЯ, УУХҮЯ, ЭХЯ, НЗДТГ-тай хамтарч салбар хоорондын хамтын үйл ажиллагааны эхлэлийг тавихаар зөвлөлдөх гэж байна.  Монгол Улсад 2018 онд осол гэмтлийн 142 665 өвчлөл бүртгэгдэж,  осол гэмтлийн улмаас 2920 хүн нас баржээ. Үүнээс 177 нь 0-5 насны хүүхэд байна. Зам тээврийн ослоор 20345 хүн гэмтэж, 529 хүн нас барсан. 2018 онд 6495 хүн түлэгдэж эмнэлгийн тусламж авснаас 4350 буюу 67 хувь нь 0-15 насны хүүхэд байгаа юм. 

Осол гэмтлийг бууруулсан олон улсын туршлагаас харахад салбар хоорондын олон талт хамтын үйл ажиллагаа чухал болохыг гэмтлийн мэргэжлийн эмч нар онцолж буй юм. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх