etoim.mn
photos/26657d5ff9020d2abefe558796b99584.jpg

Намрын чуулганы төгсгөлд Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн товыг тогтоож нөхөн сонгуулийн санал авах ажиллагааг энэ оны зурав дугаар сарын 30-ны өдөр явуулахаар тогтоосон.

Өнөөдөр нөхөн сонгуультай холбогдуулан хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Хэнтий аймгийн сонгуулийн хороо хуралдаж ажлын төлөвлөгөө болон сонгуулийн хорооны гишүүдийн ажлын чиг үүргийн хувиар хариуцан ажиллах сумд, санал авах байрыг тодруулан батлах, мэдээ мэдээлэл болон бусад зохион байгуулалтын талаар санал бодлоо солилцох зэрэг гурван асуудлыг хэлэлцэж хуралдаанаар хоёр тогтоол нэг захирамжийг гаргалаа. Хэнтий аймгийн 42 дугаар тойрог буюу Жаргалтхаан, Мөрөн, Хэрлэн сумын 17 мянга 600 гаруй сонгогч ирэх зургадугаар сард УИХ-д төлөөлөлтэй болох юм.

42 дугаар тойрогт явагдах явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг зохион байгуулахтай холбоотойгоор улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 287 сая 614 мянга 335 төгрөгөөр баталжээ. Энэ зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг засгийн газарт даалгахаар тусгасан бол албан ёсоор нөхөн сонгуульд оролцох намуудын нэрсийг зурав дугаар сарын 5-ныг хүртэл сонгуулийн хороо хүлээн авснаар хэдэн хүн нэр дэвших нь тодорхой болох юм. Нөхөн сонгуулийн үеэр 11 санал авах байранд таваас-долоон хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллах юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх