Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/12606542-6949677-image-a-8_1556012209184.jpg

Өнгөрсөн мягмар гаригт Австралийн баруун нутгийн Кимберли бүс нутгийн “Argyle” алмазын уурхайгаас тус уурхайн түүхэн дэх хамгийн том хэмжээтэй алмаз болох 28 каратын алмаз олдсон талаар dailymail.co сайт мэдээллэлээ. 

Тус уурхайн үйл ажиллагаа хариуцсан ерөнхий менежер Эндрю Уилсон Австралийн төв телевизэд  өгсөн ярилцлагадаа 28.84 карат, найман талт алмазыг “Argyle Octacia” гэж нэрлэсэн бөгөөд “Бид ийм хэлбэр, өнгө, тунгалаг байдалтай эрдэнийн чулууг маш цөөн удаа харж байсан” гэжээ.

Мөн энэхүү 36 жилийн түүхтэй уурхайгаас хориос дээш карат жинтэй алмазыг 20 орчим удаа олборлож байсан бөгөөд Австралийн нийт алмазын 90 гаруй хувийг олборлож байжээ. 

Түүнчлэн “Argyle Octacia” нь  “Argyle” уурхайгаас олборлосон хамгийн сүүлийн том хэмжээтэй эрдэнийн чулуу энэ байж магадгүй хэмээн таамаглаж байгаа юм байна. Учир нь ирэх 2020 онд үйл ажиллагаагаа зогсоохоор болсон байна. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: dailymail.co

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх