Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/DSC_3386.jpg

Германд авто ослын улмаас хорь гаран жил ухаангүй байсан өвчтөн сэргэсэн талаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шуугиж байна. 

Тодруулбал: 1991 онд Мунира Абдуллагийн сууж явсан машин автобустай мөргөлджээ. Тэрээр тухайн үед дөрвөн настай хүүтэйгээ хамт явж байсан бөгөөд осол гарахад хүүгээ тэвэрч амжсан байна. Уг зам тээврийн ослын улмаас Мунира Абдуллагийн хүү Омар Вебайр хөнгөн бэртсэн ч өөрөө нилээд хүнд гэмтсэн бөгөөд үүнээс болж нийт 27 жилийг эмнэлэгийн орон дээр унтаж өнгөрүүлжээ.  

Осол 1991 онд гарсан бөгөөд Мунира Абдулла тухайн үед 32 настай байжээ.

Мунира Абдулла өнгөрсөн онд эмнэлэгт ухаан орж сэргэсэн бөгөөд О.Вебайр энэ талаар анх удаа Арабын Нэгдсэн Эмират Улсад төвтэй “The National” сонингийн даваа гаригийн дугаарт ярилцлага өгсөн байна. Ийнхүү тэрээр хорин долоон жилийн дараа ухаан орсонбөгөөд одоогоор биеийн үзүүлэлтүүд нь гайгүй бөгөөд бусдын хэлсэн үгийг ойлгож зарим нэг хариу үйлдлүүдийг хийж байгаа юм байна.

Тэрээр “Ээжийгээ нэг л өдөр сэрнэ гэж найдаж байсан учраас би бууж өгөхийг хүсээгүй. Ээжийнхээ талаарх энэхүү түүхийг олон нийтэд дэлгэж байгаа нь ухаангүй байгаа хайртай дотны хүмүүсээ үхсэн мэт үзэхгүй байж, итгэл найдвараа алдахгүй байхыг бусдад уриалахыг хүссэн” гэжээ.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа 

эх сурвалж: thenational.ae 

dailymail.co

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[66.181.161.1]

2019-04-24 17:20:29