Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/baatathuu ah.png

Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан хошууч генерал Б.Хурцыг Эрүүгийн цагдаагийн албаныхан түр саатуулан байцаалт авч байна.

Түүнийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Тусгай субьектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд саатуулжээ. 

Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.

- ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаныхан Б.Хурцыг саатуулсан байна. Албан ёсны тайлбар өгөөч?  

2002 оны Эрүүгийн тухай хуулийн 133,1 буюу гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчих гэх зүйл ангиар АТГ-т эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байсан хэрэгт УЕПГ-аас шинээр харьялал тогтоож, 4-р сарын 29-ны өдөр, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд харьялал тогтоогдож ирсэн. Энэ дагуу Мөрдөн байцаах алба хэргийг шалгаж байна. Одоогоор ТЕГ-ын даргаар ажиллаж байссан Б.Хурцыг 4-р сарын 23-ны өдөр саатулсан, хэргийг шалгаж байна. Үргэлжлүүлэн цагдан хорих эсэх асуудлаар прокурорын байгууллагад санал хүргүүлсэн. Үүнийг шүүх шийдвэрлэх ёстой. Мөрдөн байцаах ажиллагаа үргэлжлэж байгаа учраас үүнээс илүү мэдээлэл алга байна. 

- Б.Хурцыг саатуулсан үндэслэл нь "эрүүдэн шүүсэн"-тэй холбоотой юу? 

Гүйцэтгэх ажиллагааны хууль, тогтоомж зөрчсөн гэсэн зүйл ангиараа хэрэг үүсгэгдээд, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. 

- Б.Хурц нараас өөр хүн саатуулагдсан уу? 

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа учраас үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй байна. 

- Э.Бат-Үүл даргыг саатуулж шалгах гэж байна гэсэн мэдээлэл байна? 

Энэ талаарх мэдээлэл алга 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх