etoim.mn
photos/20190422-leeminhojpg.jpg

Жүжигчин И Мин Хө нөгөөдөр цэргээс халагдах гэж байгаа талаар түүний харьяалагддаг MYM интертаймэнтаас мэдэгдлээ.

Тэрээр өнгөрсөн 2017 оны тавдугаар сард цэрэгт татагдсан бөгөөд И Мин Хө өмнө нь томоохон хэмжээний авто осолд орж байсны улмаас эрүүл мэндийн хувьд жинхэнэ цэргийн алба хаах боломжгүй гэсэн дүгнэлтийг цэргийн эмнэлэгийн төвөөс мэдэгдсэн. Улмаар тэрээр төрийн албан хаагч хийх болсон бөгөөд И Мин Хө одоо Ганнам дүүргийн нийгмийн үйлчилгээний ажилтанаар ажиллаж байна. Тэрээр маргааш өөрийн үүрэгт ажлаа албан ёсоор хүлээлгэж өгч нөгөөдөр албан ёсоор цэргийн алба хаах хугацаа нь дуусах юм байна. 

Мэдээж түүнтэй хамтарч ажиллах төслүүд болон телевизийн нэвтрүүлгүүдийн санал их ирсэн бөгөөд энэ талаар И Мин Хөг цэргээс халагдаж ирэхээр нь албан ёсны шийдвэрүүдийг танилцуулна гэж MYM интертаймэнтаас мэдээллэлээ. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: allkpop.com

soompi.com

Таалагдахгүй байна

4
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Shon

[103.50.206.40]

2019-04-24 15:07:18

Энэ гөлөгийн цэргээс халагдах халагдахгүйн Монголчуудад ямар хамаатай юм. Бичих юмаа олж ядах юм.