Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/20180609_p1cc031n8t1hfl4n1voupoh4961.jpg

Аюулгүй  байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдав. Хуралдаанаар Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээний төслийг зөвшилцөв.  

Дараагаар нь Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэв. Ерөнхийлөгчийн зөвлөх  Т.Тэгшжаргал саналыг танилцууллаа. Уг танилцуулгад холбогдох хуульд заасны дагуу улс төрийн аливаа нам, эвсэл хөдөлгөөний үйл ажиллагаанд оролцохгүй байх, улс төрийн намын гишүүн байхыг  хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд хориглосныг зөрчиж, АН-ын дэд даргаар сонгогдоод байгаа Б.Дэлгэрмааг эгүүлэн татах  саналыг гаргажээ.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт тавьж, үг хэлэх гишүүн байсангүй. Тиймээс санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувийн саналаар Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт  Элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татахыг дэмжив.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх