etoim.mn
photos/57503104_1258932014259905_1372383441395384320_n нэмэлт.png

Солонгосын Crayonpop хамтлагийн гишүүн Ellin нэгэн сэкс дэлгүүрээр үйлчлүүлжээ гэсэн мэдээлэл Солонгосын цахим орчинд хайлтыг тэргүүлж байна. Үнэн хэрэгтээ Ellin өнгөрсөн хагассайн өдөр цацагдсан өөрийн "HI ELLIN" нэвтрүүлгийнхээ нэгэн дугаарыг тус дэлгүүрээс бэлтгэсэн байжээ. Нэвтрүүлгийн эхэнд тэрээр энэ дэлгүүр рүү орохдоо ихээхэн санаа зовж бас бага зэрэг сандарч, ичиж байгаа хэдий ч үзэгчдийг өөртэй нь хамт тус дэлгүүрээр зочилхыг хүсчээ.

Нэвтрүүлгийн үеэр дэлгүүрийн менежер түүнд сонирхсон бүх бүтээгдэхүүнүүдийг тайлбарлаж, хэрэглэх зааварчилгааг нь тайлбарлаж өгсөн бөгөөд Ellin " Ийм олон төрлийн зүйлс байдаг гэж үнэхээр бодож байсангүй. Хэдий ичмээр ч үнэхээр зайлшгүй мэдэх ёстой зүйлс олон байгааг хүлээн зөвшөөрч байна" гэжээ.

Хамгийн гол нь үзэгчдийг төдийгүй нитизүүдийг асуултын тэмдэгтэй үлдээсэн зүйл нь Ellin нэвтрүүлгийн зураг авалтын дараа тус дэлгүүрээс хагас сая вонын бүтээгдэхүүн худалдан авчээ. Мэдээж Ellin-ы нэвтрүүлгийн багийнхан болон тус дэлгүүрийн зүгээс түүнийг юу худалдан авсаныг нууцалсан бөгөөд түүнийг тэр их мөнгөөр чухам юу худалдан авсан нь үнэхээр сонин байна гэсэн утга бүхий сэтгэгдлүүд одоог хүртэл тасраагүй байгаа юм. Магадгүй "Hi Ellin" нэвтрүүлгийн хамгийн их хандалт авсан дугаар энэ болох бололтой. 

Ellin-ийг чухам юу худалдаж авсан бол гэсэн таамаглалд ихэнх нитизүүд түүнийг өөр дээрээ туршиж үзсэн бүтээгдэхүүнүүдийг бүгдийг нь авсан байх гэсэн хариу  дэвшүүлсэн байна. Учир нь нэвтрүүлгийн үеэр Ellin сонирхсон бүх зүйлсээ менежерээр сайн гэгч нь тайлбарлуулсан бөгөөд зарим тохиолдолд өөр дээрээ туршуулж байсан юм. Харин түүний фэнүүд тэр од гэхээсээ илүү хувь хүн. Тэр хүн өөрийнхөө мөнгөөр юу авах нь түүний хэрэг гэжээ. 

Мөн тус дэлгүүрийн менежер "Ellin-ий юу худалдаж авсаныг сонирхох хүмүүсийн тоо одоо ч буураагүй бөгөөд энэ нь дэлгүүрийн орлогод таатай нөлөө үзүүлж байгаа"  гэсэн мэдээллийг хэвлэлийнхэнд өгчээ. 

 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: koreaboo.com

soompi.com

scmp.com

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.179.26.107]

2019-04-24 12:00:47

wow