etoim.mn
photos/далбаа_b.png

Өмнөд Солонгос улсын хэсэг парламентын гишүүн тус улсад баклавар болон түүнээс дээш зэргийн боловсрол эзэмшсэн гадаадын харьяатуудад тус улсын иргэншил олгох хуулийн төслийг өчигдөр өргөн барьсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

Тус улсад насжилт өндөр, жил ирэх тусам хүн амын тоо буурч байгаа учир гишүүд дээрх хуулийн төслийг боловсруулсан гэнэ. 

Өмнөд Солонгос дэлхийн хамгийн насжилт өндөрттэй улс ба үүний улмаас ажиллах хүчний хомсдол ихэсчээ. 

Энэ бүх нийгэмд тулгарч буй асуудлыг эерэгээр шийдвэрлэхэд энэхүү хууль туслах юм байна. 

"Засгийн газар өнгөрөгч таван жилийн хугацаанд хүн амын бууралттай тэмцэхэд олон их наяд воныг зарцуулсан ч амжилт үзүүлээгүй" гэж Хүний эрхийн хуульч Ким Кюн Жин хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ мэдэгджээ. 

"Өмнөд Солонгосын хүн амын тоо 2028 он гэхэд 51.94 сая буюу "дээд цэг"-тээ хүрсний дараагаас буюу ирэх 2067 он гэхэд 39.29 сая болтлоо буурна" гэж тус улсын статистикийн газраас мэдээллээ. 

Эдийн засгийн хөгжлөөрөө Азидаа тэргүүлж буй Өмнөд Солонгосыг сонирхох гадаадын иргэдийн тоо бусад улстай харьцуулахад өндөр байна. 

Тус улсад амьдарч, ажиллаж буй гадаадын иргэдийн тоо 2016 оноос 2017 он хүртэл 6.4 хувиар өсч, 2.18 саяд хүрчээ. 2016-2017 оны хооронд гадаад оюутнуудын тоо 16.5 хувиар өсч, 135 мянгад хүрсэн байна

 

Эх сурвалж: Шууд.мн

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх