etoim.mn
photos/olloo_mn_1555997735_ccaddb_b252c789-b6cd-4ff6-865b-a5f1f5eb4382_1__x974.jpg

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.  

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Мэдээллийн аюулгүй байдлын хууль гэж орж ирэх үү. Сошиалыг бүх орнууд аюулгүй байдалтай холбоотой хязгаарладаг.

 

ХХМТГ-ын дарга н.Чинбат: Хууль тогтоомжийн хуулийн дагуу тандалт судалгаа хийсэн. Манай газрын технологи байнга өөрчлөгдөж байдаг. МХЕГ манай салбарын байцаагч байдаг. Гэхдээ хуулиндаа тусгаж өгөх нь зүйтэй гэж үзсэн. Цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль Засгийн газарт боловсруулагдаж байгаа. Яамдаас санал авч байна. Цахим мэдээллийн аюулгүй байдлын хуулиар цахим халдлагатай тэмцэх төв байгуулна. Утасны дугаарыг бүртгэлжүүлэх ажил явагдаж байгаа. Хүүхэд хамгааллын чиглэлээр гар утасны дугаарыг бүртгэлтэй болгохоор болсон.

 

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: Сошиал орчныг зохицуулах хуулийн төслийг хэзээ оруулж ирэх вэ? Хуурамч акаунтаар хүн гүтгэдэг, худлаа мэдээлэл тараадаг асуудлыг хэзээ цэгцлэх вэ?  

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Мэдээллийн аюулгүй байдлыг хангах хуулийг өөр хуулиар зохицуулна. Энэ бол суурь хууль.

 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Сүүлийн үед нэр тодорхойгүй хаягнаас бусдыг доромжлох гүйтгэх, садар самуунтай холбоотой зар түгээх байдал жирийн үзэгдэл боллоо. Зарим хувийн компаниуд техникийн хувьд та бүхнээс тасарчихлаа. Та бүхэнд ийм нөөц бололцоо байна уу? Өнгөрсөн долоо хоногт фэйсбүүкийн Ази дахь салбарыг хариуцсан захирал ирэхэд та бүхэн яагаад хүлээн авч уулзаагүй юм бэ?  

Та нар үүрэн телефоныхонтой тулж ажиллаж байна гэх юм. Шууд хариуцлага тооц. Хэн нэгэнд хуурамч сим карт өгсөн бол арга хэмжээ авдаг байх хэрэгтэй. Та бүхэнд тийм техникийн боломж байна уу?  

Шилэн кабельгүй  сумдаа хэзээ холбох вэ?  Дорноговьд хоёр сумд шилэн кабельгүй байна.                 

Ажлын хэсэг: Шилэн кабельд холбогдоогүй 11 сум бий. Энэ жил 7 сумыг холбоно. Үлдсэн сумдууд болон хилийн боомтуудыг урд хөршийн хөрөнгө оруулалтаар холбох төсөл хэрэгжинэ. Үүрэн телефоны 42 мянган бүртгэлгүй дугаар байгаа. Фэйсбүүкийн зочид төлөөгчид Харилцаа холбооны зохицуулах хороо манай агентлагийн урилгаар ирсэн. Тагнуул, цагдаа холбогдох хүмүүстэй уулзсан. Тавдугаар сард фэйсбүүкийн Ази дахь салбарыг хариуцсан захирал дахин ирнэ.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх