etoim.mn
photos/185273-19052016-1463621825-1261003293-chingisin_talbai.jpg

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Сүхбаатарын талбай болон талбайн урд хэсгийн 2.5 га газарт олгосон захирамжийг цуцална гэдгээ мэдэгдлээ.

Уг газрыг 2006 онд захирамж гарган 15 жилийн хугацаатай олгосон бөгөөд газар доорх байгууламжтай, усан оргилуур барихаар авсан байна. Гэвч газрын зөвшөөрлийг авснаас хойш хоёр жилийн дотор зориулалтын дагуу ашиглаагүй нь хууль зөрчиж байгаа гэнэ.

Ингээд 2016 онд автомашины зогсоол хийсэн бөгөөд 30 хувийн ашгийг Улаанбаатар хотын захиргаанд олгоно гэсэн ч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй гэв. Мөн 2017 онд 9.5 сая америк долларын банкны барьцаанд тавьсан байна гэдгийг ч онцолж байна.

Хотын дарга С.Амарсайхан "2006 онд газар олгосон ч төсөл сонгон шалгаруулалттай холбоотой ямар ч материал байхгүй байна. Өнөөдөр хууль ёсны гэхэд ч хэцүү, хууль бус ч гэхэд хэцүү байдалд байна. Аж ахуйн нэгж ч хохирч, зөвшөөрөл олгосон албан тушаалтан нь алга болдог асуудал их байна. Сүхбаатарын талбайд багахан талбай гаргаж төвийн дулаантай олон нийтийн ариун цэврийн байгууламж барих гэтэл газар олдохгүй байна. Одоо байгаа ариун цэврийн байгууламжийн бохирыг соруулж зөөдөг. Аж ахуйн нэгжтэй хамтраад асуудлыг шийдвэрлэе гэсэн ч өнөөдрийн хүртэл хайхрамжгүй хандаж байгаа учраас өнөөдөр эрхийг нь цуцалж, нийслэлийн хөрөнгөөр ногоон байгууламжтай усан оргилуур барих ажлыг хийнэ" гэлээ.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх