etoim.mn
photos/xhIdG8T2QzzsIKetL4T7.png

 

Манай улс 2020 онд гадаад жуулчдын тоог нэг саяд хүргэж, аялал жуулчлалын салбрын орлогыг нэг тэрбум долларт хүргэх зориот тавиад байгаа юм. Энэ зорилтын хүрээнд Зүүн бүс тэр дундаа Их эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхээр ьөлөвөлж, бүтээн байгуулалтын ажлуудыг өнгөрсөн онд эхлүүлсэн билээ.

Ингэхдээ улсын төсвийн 5,7 тэрбум төгрөг,Азийн хөгжлийн банкны 19 сая долларын хөрөнгө оруулалтаар Хэнтий аймгийн Батноров, Биндэр, Дадал сумдэд гурван том цогцолбор барьж эхэлсэн юм. 

Батноров суманд "Андлалын өргөө" барина

Хэнтий аймгийн Батноров сум бол эзэн Чингис хааны Хүлэг баатар Боорчийн төрсөн нутаг бөгөөд Тэмүжин найман шарга агтаа алдаад бэдэрч явахдаа Боорчитой анх танилцаж, андлалцсан өлгий нутаг билээ. Энэ үүднээсээ Батноров суманд "Андлалын өргөө" бариж буй юм. "Андлалын өргөө" 21 метр өндөр бөгөөд Бөртэ чоно, гуа марлыг бэлгэдэн хоёр чоно тэнгэр өөд цоройсон дүрстэй, доод хэсэгт нь Батноров сумын өв соёлын музей байх юм. Харин дээд хэсэгт хоёр найз анд бололцож, тангараг өргөх тавцан байх гэнэ. 

Дадал суманд “Мянганы суут их хүн эзэн богд Чингис хаан” цогцолбор барина

Чингис хааны мэндэлсэн өлгий нутаг, Амар мөрний эх, Онон голын сав газрын зүрхэн хэсэг буюу Дадал сумын Дэлүүн болдог овооны өөдөөс харсан Бага Яргайт уулын энгэрт “Мянганы суут их хүн эзэн богд Чингис хаан” цогцолбор баригдана.

Цогцолбор нь Чингис хааны цээж баримал хэлбэрийн томоохон барилга байх бөгөөд дагалдуулан 230 автобус болон суудлын машины хүчин чадалтай авто зогсоол, Дадал сумын төвөөс цогцолбор хүртэл 2.6 км хатуу хучилттай зам, 3.5 км цахилгааны шугам, үзэсгэлэн ба уулзалт зөвлөгөөн зохион байгуулагдах хурлын танхим, утасгүй интернет орчин, мэдээллийн төвүүд, ариун цэврийн эко байгууламж 30 гаруй, хог хаягдлын дахин боловсруулах төв, саарал ус цэвэршүүлэх байгууламж зэргийг барьж байгуулахаар зураг төслийн ажлууд хийгдэж байна.

Биндэр суманд "Их хуралдай" орд өргөө цогцолбор барина

Харин Биндэр сум бол Тэмүжин 1206 онд Чингис хаанд өргөмжлөгдөж, Их Монгол улсыг байгуулж, анх удаа "Их хуралдай" хуралдуулж байсан түүхтэй нутаг юм. Тиймээс Биндэр суманд "Их хуралдай" орд өргөө цогцолбор босгож байна.

Эдгээрийг 2020 он гэхэд, цаад тал нь 2024 он гэхэд барьж, байгуулж дуусгахаар төлөвлөжээ. Ингэнсээр Хэнтий аймаг гадаадаас авах жуулчдынхаа тоог 30 мянгад хүргэнэ гэж тооцоолж байна.

 

Эх сурвалж: LIVETV.MN

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх